Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Мал Хулгайлах Гэмт Хэрэгтэй Тэмцэх, Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мал Хулгайлах Гэмт Хэрэгтэй Тэмцэх, Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мал Хулгайлах Гэмт Хэрэгтэй Тэмцэх, Урьдчилан Сэргийлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-057

1 дугаар зүйл.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

16.1.

Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь энэ хуулийн 4.1-д заасан салбар зөвлөлийн дэргэд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан байгуулж болно.

2 дугаар зүйл.

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн дүүрэг, баг гэснийг баг, дүүрэг гэж тус тус өөрчилсүгэй.