Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-059

1 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн Улсын гэсний дараа болон орон нутгийн гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.12.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, мөн зүйлийн 29.3, 29.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж тус тус өөрчилсүгэй.