huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-062
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, мөн зүйлийн 10.10 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсгийн нийслэл, сум, дүүрэг, баг, гэснийг сум, баг, нийслэл, дүүрэг, гэж, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсгийн Хурлын Тэргүүлэгчид гэснийг Хурал гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн Хурлын Тэргүүлэгчдээс гэснийг Хурлаас гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.