Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-065

1 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн сайдад гэсний дараа эдийн засаг, нийгмийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, төрөөс хүн амд үзүүлэх үйлчилгээтэй холбоотой асуудлаар гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.