huuli-nemelt
Номын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНомын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-072
Номын сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶24.4. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 24.4.1.номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, сэргээн засварлах, хамгаалах, номын сангийн үйлчилгээ хүргэх төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх; 24.4.2.зөөврийн номын сангийн үйлчилгээг малчид, тариаланчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх арга хэмжээг зохион байгуулах; 24.4.3.уншлагыг дэмжих олон талт арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулахад төсөв, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх; 24.4.4.номын сангийн үйлчилгээний стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих; 24.4.5.номын сангийн сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, холбогдох зардлыг төсөвт тусгах.