huuli-nemelt
Соёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСоёлын Өвийг Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-079
16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалт:
2/¶16.1.13. устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах;
17 дугаар зүйлийн 17.1.5-17.1.7 дахь заалт:
¶17.1.5. харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
¶17.1.6. сум, дүүргийн хамгаалалтад байгаа түүх, соёлын дурсгалт газрыг аялал жуулчлалын байгууллагад гэрээгээр ашиглуулах;
¶17.1.7. устах, эвдрэх, гэмтэх аюул учирч байгаа соёлын өвийг авран хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах арга хэмжээ авах.
15 дугаар зүйлийн 15.1.1-15.1.3 дахь заалт:
2/¶15.1.1. нутаг дэвсгэрийн хэмжээнд соёлын өвийг хамгаалах дунд хугацааны бодлого, үндсэн чиглэлийг батлах;
¶15.1.2. соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах төсвийг батлах;
¶15.1.3. соёлын өвийг хамгаалах болон соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр Засаг даргад чиглэл өгч, биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх;
19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт:
¶19.1.2. соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд иргэдийг татан оролцуулах;
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 15.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын болон дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг гэснийг шийдвэрийн хэрэгжилтийг гэж, 16.1.5 дахь заалтын зохих гэснийг хуульд заасан гэж, 16.1.13 дахь заалтын дугаарыг 16.1.14 гэж, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтын хууль тогтоомжийн гэснийг хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн гэж тус тус өөрчилсүгэй.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтын “, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих” гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалтын арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах, биелэлтийг хангах гэснийг тус тус хассугай.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 15.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.