huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-090
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын “орон нутагт” гэсний өмнө, мөн зүйлийн 10.1.4 дэх заалтын орон нутгаас гэсний өмнө нийслэл, дүүрэг, улсын зэрэглэлтэй хотод хамаарахгүй гэж, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн “хоёроос доошгүй төлөөлөгч,” гэсний дараа “нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад” гэж тус тус нэмсүгэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.1 дэх заалтын аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар гэснийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга гэж, 45.2.2 дахь заалт, 45.3, 45.6 дахь хэсгийн даргын Тамгын газар гэснийг дарга гэж, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн тухайн нутаг дэвсгэрийн гэснийг аймаг, дүүргийн гэж тус тус өөрчилсүгэй.