huuli-nemelt
Усны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУсны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-103
Усны тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.35 дахь заалт нэмсүгэй:
¶3.1.35. “уст цэг” гэж энэ хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.8, 3.1.12, 3.1.13, 3.1.14, 3.1.15 дахь заалтад заасан объектыг.
Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 11.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын тогтоох; гэснийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих; гэж тус тус өөрчилсүгэй.