Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Харилцаа Холбооны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-107

1 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.1.5, 7.1.6 дахь заалт нэмсүгэй:

7.1.5.

улсын төсвийн болон бусад хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөл хөтөлбөр, түүнчлэн тухайн орон нутгийн иргэдийн хүсэлтээр харилцаа холбооны шугам, сүлжээ байгуулах тохиолдолд бусдын эзэмшлийн газрыг харилцаа холбооны шугам, сүлжээний зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулах ажлыг зохион байгуулах;

7.1.6.

харилцаа холбооны дэд бүтэц, шугам сүлжээ байгуулах газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, батлуулах;

2 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

7.1.3.

байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас харилцаа холбооны сүлжээг барьж байгуулах, сэргээн босгох, осол, гэмтлийг шуурхай арилгахад орон нутгийн бусад байгууллагыг татан оролцуулах, ажиллах хүч, техник хэрэгслээр хангах, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэрэг бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлэх;

3 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн Бүх шатны гэснийг Аймаг, сум, нийслэл, дүүргийн гэж, мөн хэсгийн 7.1.5 дахь заалтын дугаарыг 7.1.7 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.