Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Хаягжуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хаягжуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хаягжуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-108

1 дугаар зүйл.

Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.10 дахь хэсэг нэмсүгэй:

4.10.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны гудамж талбай, барилга, орон сууц, хашааг хаягжуулах арга хэмжээг авна.

2 дугаар зүйл.

Хаягжуулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, гэснийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, гэж өөрчилсүгэй.