huuli-nemelt
Цагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЦагдаагийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-126
Цагдаагийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн нийслэлийн гэсний дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон тухайн шатны гэж, 62 дугаар зүйлийн 62.6.5 дахь заалтын “Засаг даргаас” гэсний өмнө, 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсгийн “иргэдийн” гэсний өмнө, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсгийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,” гэсний дараа “бүх шатны” гэж, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгийн “Засаг дарга” гэсний өмнө, мөн зүйлийн 62.8 дахь хэсгийн “иргэдийн” гэсний өмнө, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн “үндэслэн” гэсний дараа, мөн зүйлийн 63.3 дахь хэсгийн “байгууллага” гэсний дараа “аймаг, нийслэлийн” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн “Засаг даргын” гэсний өмнө “сум, дүүргийн” гэж тус тус нэмсүгэй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсгийн орон нутгийн гэснийг хассугай.