huuli-nemelt
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрШүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-128
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 288 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 288.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶288.5. Аймаг, сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, дэд даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1.3 дахь заалтын ажиллах гэсний дараа , тогтоолын биелэлтийг хойшлуулсан насанд хүрсэн этгээдийг зохих ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх гэж нэмсүгэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийн тавина. гэснийг тавьж, харилцан хамтран ажиллана. гэж, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсгийн үзүүлнэ гэснийг үзүүлж, хамтран ажиллана гэж, 203 дугаар зүйлийн 203.2.4 дэх заалтын нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 239 дүгээр зүйлийн 239.2, 239.7 дахь хэсгийн дүүрэг, баг гэснийг баг, дүүрэг гэж, 288 дугаар зүйлийн 288.5 дахь хэсгийн дугаарыг 288.6 гэж тус тус өөрчилсүгэй.