Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эрүүгийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-137

1 дугаар зүйл.

Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай 25.7 дугаар зүйл нэмсүгэй:

25.7 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн үндсэн санг хууль бусаар зарцуулах
1.

Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр Эрдэнэсийн сангийн байнгын бус хэсгээс эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.

Эрдэнэсийн сангийн байнгын хэсгээс эрдэнэсийг худалдсан, шилжүүлсэн, захиран зарцуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.