Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-138

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11.4 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хууль зөрчих
1.

Эрдэнэсийн сангийн эрдэнэст хувийн хэрэг хөтлөөгүй, бүртгэл, мэдээллийн санд бүртгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.

Эрдэнэсийн сангийн тээвэрлэлт, харуул хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.

Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.