Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-141

1 дугаар зүйл.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

46.1.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл эрх бүхий хуулийн этгээдээр тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.