Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-29, Улаанбаатар22-ne-145

1 дугаар зүйл.
Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

3 дугаар зүйл:

3 дугаар зүйл.

Ирээдүйн өв санд 2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:

Д/д

Орлогын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Монгол Улсын Ерөнхий сайд

535,148.8

1.1

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

535,148.8

1.1.1

Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг

535,148.8

2

Сангийн сайд

926,588.9

2.1

Татварын ерөнхий газар

926,588.9

2.1.1

Ашигт малтмалын тухай хуульд заасан үүсмэл ордоос бусад орд ашигласнаас төсөвт төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь

926,588.9

Нийт орлого

1,461,737.7

2/

4 дүгээр зүйл:

4 дүгээр зүйл.

2022 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:

Д/д

Зарлагын төрөл

Дүн

/сая төгрөгөөр/

1

Сангийн сайд

1,461,737.7

1.1

Хүүхдийн мөнгөн хуримтлал

1,461,737.7

Үүнээс: Хүсэлт гаргасны дагуу мөнгөн хэлбэрээр олгох дээд хэмжээ

1,461,737.7

Нийт зарлага

1,461,737.7

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.