Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-29, Улаанбаатар22-ne-150

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.18 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1.16 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.17 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1.8 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1.8 дахь заалтын , үйлчилгээ гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.