Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Ирээдүйн Өв Сангийн 2022 Оны Төсвийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-29, Улаанбаатар22-ne-152

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг сар бүр мөнгөн хэлбэрээр тус тус олгож болно.” гэснийг “уг хуримтлалаас 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг сар бүр хүсэлтийн дагуу мөнгөн хэлбэрээр олгож болно.” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.