Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөрөнгийн Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-06-03, Улаанбаатар22-ne-165

1 дугаар зүйл.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтын регистрийн гэсний өмнө иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.