huuli-nemelt
Улсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Бүртгэлийн Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-03, Улаанбаатар22-ne-171
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.11 дэх хэсэг нэмсүгэй:
¶5.11. Иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн суурь болон төрөлжсөн мэдээллийн сан үүсгэж, төрийн үйлчилгээг үзүүлнэ.
6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:
2/¶6.3. Иргэний үнэмлэх дээр дараах мэдээллийг ил харагдах бичилтээр хийнэ:
¶6.3.1. овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
¶6.3.2. төрсөн он, сар, өдөр;
¶6.3.3. хүйс;
¶6.3.4. иргэний бүртгэлийн дугаар;
¶6.3.5. олгосон байгууллагын нэр;
¶6.3.6. олгосон он, сар, өдөр;
¶6.3.7. хүчинтэй байх хугацаа.
6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг:
¶6.6. Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/, иргэний цээж зураг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгах бөгөөд санах ойд тусгах боломжтой бусад мэдээллийн жагсаалтыг Засгийн газар батална.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж өөрчилсүгэй.