huuli-nemelt
Иргэний Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-03, Улаанбаатар22-ne-172
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн регистрийн гэсний дараа болон иргэний бүртгэлийн гэж нэмсүгэй.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.12 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5.12. Монгол Улсын иргэн бүр регистрийн болон иргэний бүртгэлийн дугаартай байна. Иргэний бүртгэлийн дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, төрийн байгууллагаас олгох бусад баримт бичигт бичигдэнэ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/ бүртгэлд бүртгүүлсэн гэснийг Монгол Улсын гэж, 6 дугаар зүйлийн 6.12.2, 6.12.6, 6.12.7 дахь заалтын, мөн зүйлийн 6.16 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.7.2, 7.7.4 дэх заалтын, 13 дугаар зүйлийн 13.5.2 дахь заалтын регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж тус тус өөрчилсүгэй.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.