Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-03, Улаанбаатар22-ne-173

1 дугаар зүйл.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.4, 20.6 дахь хэсгийн, мөн зүйлийн 20.9.3 дахь заалтын, 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсгийн, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийн регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.