Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-03, Улаанбаатар22-ne-179

1 дугаар зүйл.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.10, 6.2.7 дахь заалтын иргэний үнэмлэхийн болон регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж, мөн зүйлийн 6.2.5 дахь заалтын иргэний үнэмлэх болон регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.