Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Орон Сууц Хувьчлах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-03, Улаанбаатар22-ne-187

1 дугаар зүйл.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн иргэний паспортын болон регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.