Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Улс Төрийн Намын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Улс Төрийн Намын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Улс Төрийн Намын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-03, Улаанбаатар22-ne-189

1 дугаар зүйл.

Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7 дахь заалтын “иргэний үнэмлэхийн болон регистрийн” гэснийг, мөн зүйлийн 9.3.8 дахь заалтын иргэний үнэмлэх болон регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.