huuli-nemelt
Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-03, Улаанбаатар22-ne-194
Хоршооны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.2 дахь заалтын регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.