Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-200

1 дугаар зүйл.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.6-д заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.7-д заасан гэж мөн зүйлийн 12.3 дахь хэсгийн ажлын 28 өдөрт гэснийг ажлын таван өдөрт гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.