huuli-nemelt
Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБайгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-201
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр гэснийг зөвшөөрлөөр гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн тусгай зөвшөөрөл буюу эрхийн бичгийн гэснийг зөвшөөрлийн гэж, 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаггүй амьтныг гэснийг Харь амьтныг гэж, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтын лиценз, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг гэснийг зөвшөөрлийг гэж, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтын тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэснийг зөвшөөрлийн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.