Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Банк Бус Санхүүгийн Үйл Ажиллагааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-202

1 дугаар зүйл.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэж, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн Тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд гэснийг Зөвшөөрлийн баримт бичигт гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн, 9 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 9.1 дэх хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын, 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.4 дэх заалтын тусгай гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.