huuli-nemelt
Банкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБанкны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-203
Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалтын, 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтын тусгай гэснийг тус тус хассугай.
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.