Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Барилгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-204

1 дугаар зүйл.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан гэж, 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.