huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-205
Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶21.2. Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх зөвшөөрөл авахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3-21.1.7-д заасан баримт бичиг, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.
Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 15.7.8, 15.7.9, 16.2.4, 16.3.3-т заасны дагуу гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасны дагуу гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т гэж, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д зааснаас гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 20, 21, 22 дугаар зүйлийн гарчгийн, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн Тусгай зөвшөөрөл гэснийг Зөвшөөрөл гэж, 23 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 23.2 дахь хэсгийн Тусгай зөвшөөрлийн гэснийг Зөвшөөрлийн гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн, 24 дүгээр зүйлийн гарчгийн Тусгай зөвшөөрлийг гэснийг Зөвшөөрлийг гэж тус тус өөрчилсүгэй.
Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн, мөн зүйлийн 22.2.1, 22.2.2, 22.2.3, 22.2.4, 22.2.6 дахь заалтын, 22.4 дэх хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.3, 23.4 дэх хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3 дахь заалтын, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтын, 28¹ дүгээр зүйлийн 28¹.1.2 дахь заалтын, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн тусгай гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.