Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-206

1 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн, 139 дүгээр зүйлийн 139.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гэж, 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсгийн, 138 дугаар зүйлийн 138.4 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Гаалийн тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.1.5 дахь заалтыг, 153 дугаар зүйлийн 153.1.5 дахь заалтыг, 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.