Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тосны Бүтээгдэхүүний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-207

1 дугаар зүйл.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.