huuli-nemelt
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКомпанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-212
Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.4. Хуульд өөрөөр заагаагүй бол компани нь зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.