Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-213

1 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.7-д заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.6, 12.7, 12.8, 12.9-д заасан гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.5-д заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэж, мөн зүйлийн 9.8, 9.9, 9.10 дахь хэсгийн лиценз гэснийг зөвшөөрөл гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.