huuli-nemelt
Нөхөрлөлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНөхөрлөлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-217
Нөхөрлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн Тусгай зөвшөөрөл гэснийг Зөвшөөрөл гэж тус тус өөрчилсүгэй.
Нөхөрлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын тусгай гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.