huuli-nemelt
Нягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНягтлан Бодох Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-218
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.10.5, 15.10.6 болон 15.10.13-т заасан чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2, 6 дахь хэсэг, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.6, 8.14, 8.15 дахь заалт, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиглэлээр зөвшөөрөлтэй гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.