huuli-nemelt
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-220
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 22 дугаар зүйлийн гарчгийн, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 24.4 дэх хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн Тусгай зөвшөөрөл гэснийг Зөвшөөрөл гэж тус тус өөрчилсүгэй.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтын “тусгай зөвшөөрөл,” гэснийг, мөн зүйлийн 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.6, 6.1.8, 6.1.9, 6.1.10 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтын, Тавдугаар бүлгийн гарчгийн, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3, 22.4, 22.5 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.6, 25.1.8 дахь заалтын, 25.2 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2 дахь заалтын, 26.2, 26.3 дахь хэсгийн, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн тусгай гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.