Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Тэсэрч Дэлбэрэх Бодис, Тэсэлгээний Хэрэгслийн Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-224

1 дугаар зүйл.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийн, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т гэж, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5, 15.10.6, 15.10.18, 15.10.20, 15.15.1, 15.18.5, 15.18.6-д гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.6-д, 8 дахь хэсгийн 8.7, 8.14, 8.15, 8.16, 8.19-д гэж, мөн зүйлийн 16.1.2 дахь заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.4-т гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т гэж, 16.1.3 дахь заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6-д гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5-д гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.6, 11.1.7 дахь заалт болон гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.