huuli-nemelt
Үйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-226
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
¶13.1.4. хуульд заасан бусад.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.