Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-228

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24.2.

Энэ хуулийн 24.1.1-24.1.14-т заасан үйл ажиллагааг Хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.

2 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийн 24.1.13, 24.1.18-д гэснийг 24.1.13-т гэж, мөн зүйлийн 24.6, 24.7 дахь хэсгийн 24.1.14, 24.1.18-д гэснийг 24.1.14-т гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.18 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.