Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Харилцаа Холбооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Харилцаа Холбооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Харилцаа Холбооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-229

1 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-т заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.4, 9.8, 9.11-д заасан гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.