huuli-nemelt
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЧөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-233
Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийн 8.7.11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶8.7.11. чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх, тамхи худалдах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгох.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж өөрчилсүгэй.
Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтын , лиценз гэснийг хассугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.