huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-235
Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гэж, мөн зүйлийн 19.17 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3-т зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаас гэж, мөн зүйлийн 19.20 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гэж, мөн зүйлийн 19.21 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан гэж, мөн зүйлийн 19.25 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3-т зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаас гэж, мөн зүйлийн 19.27 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т гэж тус тус өөрчилсүгэй.
Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.