Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Авто Замын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Замын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Авто Замын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-239

1 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.