huuli-nemelt
Ажиллах Хүчний Шилжилт Хөдөлгөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАжиллах Хүчний Шилжилт Хөдөлгөөний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-240
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶9.1. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ.
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.