Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-247

1 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн Тусгай зөвшөөрөлтэйгээр гэснийг Зөвшөөрөлтэйгөөр гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 6.5.1 дэх заалтын, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.3.4 дэх заалтын, 24.6 дахь хэсгийн тусгай гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.