Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөрчил Шалган Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-248

1 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн лиценз, тусгай зөвшөөрөл гэснийг зөвшөөрөл гэж, 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тусгай зөвшөөрөл гэснийг зөвшөөрөл гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн тусгай гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.