huuli-nemelt
Өргөн Нэвтрүүлгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрӨргөн Нэвтрүүлгийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-260
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1, 11.1.2, 11.1.3, 11.1.4 гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 18-д гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйл, гэж, мөн зүйлийн 16.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.2-т гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 4-т гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.